ФОТО: ОУХМ Т.Түвшинтулга чөлөөт бөхийн дэвжээнээ хүндэтгэл үзүүлж, зодог тайллаа

ФОТО: ОУХМ Т.Түвшинтулга чөлөөт бөхийн дэвжээнээ хүндэтгэл үзүүлж, зодог тайллаа

2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2021 оны ДАШТ-ий V байрын шагналт, Ази тивийн АШТ-ий хошой хүрэл медальтан, Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээний мөнгө, хүрэлтэй, Улсын 6 удаагийн аварга, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга сүүлчийн удаа УАШТ-д хүч сорьж, чөлөөт бөхийн дэвжээнээ хүндэтгэл үзүүлж, зодог тайллаа. Тэрбээр 2025 онд л гэхэд УАШТ болон дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен" тэмцээнд түрүүлж, Ази тивийн хийгээд ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон 61 кг-ын шилдэг тамирчдын нэг билээ.