“Москва-1980” олимпын мөнгөн медальт, МУГТ Ж.Даваажав агсны нэрэмжит Сонгомол, чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Алдар спорт хорооны тамирчин Улсын арслан Р.Пүрэвдагвын хүү П.Билгүүндалай хүрэл медаль хүртлээ. Тэрбээр анх удаа насанд хүрэгчдийн УАШТ-нд оролцож байгаа аж.