Иранд үргэлжилж буй засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаалын улмаас эмнэлгүүд нас барсан болон шархадсан хүмүүсээр дүүрч, эмнэлгийн ажилтнууд туйлын хүнд нөхцөлд ажиллаж байгаагаа BBC агентлагт ярьжээ.
Тегераны нэгэн эмч “Залуу хүмүүсийн толгой, зүрх рүү шууд буудсан шархтай өвчтөнүүдийг авчирч байсан” хэмээн мэдэгдсэн бол өөр нэг нүдний мэргэжлийн эмч хямралын горимд шилжсэн талаар мэдээлжээ. BBC агентлагт ярилцлага өгсөн хоёр эмнэлгийн ажилтан "жагсагчдын шархыг бууны сум болон резинэн сумны аль алинаас үүдэлтэй" гэж тодорхойлжээ.
Тэгвэл Баасан гараг /2026.01.09/-т АНУ дахин мэдэгдэл хийж, жагсагчдын эсрэг цэргийн хүч хэрэглэснийг буруушаасан бол Ираны эрх баригчид АНУ-ыг тайван жагсаалыг “хүчирхийлэл, хорлон сүйтгэх ажиллагаа, өргөн хүрээний вандализм” болгон хувиргалаа хэмээн буруутгасан байна.
Үүний хариуд нь Ерөнхийлөгч Д.Трамп олон нийтийн сүлжээнд, “Иран урьд өмнө байгаагүйгээр эрх чөлөөг мэдэрч байна. АНУ туслахад бэлэн байна” хэмээн бичжээ.
Сонирхуулахад, эдийн засгийн хүндрэлээс үүдэн хоёр долоо хоногийн өмнө Тегеранд эхэлсэн жагсаал өдгөө Ираны 100 гаруй хот, сууринд тархаад байна. Энэхүү жагсаалын үеэр олон зуун хүн амиа алдаж, шархадсан бөгөөд олон иргэнийг саатуулсан гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC