ФОТО: “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-ийн модыг БНХАУ-ын ЭСЯ-ны урд суулгаж байна

ФОТО: “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-ийн модыг БНХАУ-ын ЭСЯ-ны урд суулгаж байна

Төрийн ордны урд байрлах “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-ийн ажил эхэлснээр олон хүний шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ. Иргэдийн зүгээс зуны гурван сар ажиллах усан оргилуурын оронд гэр хорооллыг тохижуулах нь зөв гэж үзэж байгаа юм. 3,2 тэрбум төгрөгөөр бүтэх энэхүү цэцэрлэгт хүрээлэнг бий болгохын тулд Сүхбаатарын талбайн моднуудын 75 хувийг өөр газар зөөж шилжүүлнэ хэмээн албаныхан мэдээлсэн.

Үүний дагуу дөрвөн өдрийн өмнөөс моддыг сугалж эхэлсэн юм. Тэгвэл Сүхбаатарын талбайн ногоон байгууламжийн моднуудыг МУИС-ийн хажууд байрлах БНХАУ-ын Элчин сайдын яамны байрны өмнө суулгаж эхэлжээ.