НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор иргэдийн дансанд шилжүүлнэ

"Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2020 оноос эхлэн улирал бүрт олгохоор болсон билээ. Уг өөрчлөлтийн дагуу энэ оны нэгдүгээр улирлын буцаан олголт дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэх ёстой. Энэ талаар мэдээллийг Татварын ерөнхий газрын Тасгийн дарга Ц.Эрдэнэхүү

"Урьдчилсан байдлаар 869,000 иргэнд 35.8 тэрбум төгрөгийг буцаан олгох тооцоололтой байгаа. Одоогоор иргэдийн бүртгүүлсэн баримтуудыг Татварын ерөнхий газрын цахим системээр хянаж байна. Хуулийн хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 20-ны дотор НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлнэ" гэжээ.

2020 оны нэгдүгээр улиралд нэг иргэн дунджаар 47,000 төгрөгийн буцаан олголтыг авна хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлж байсан. НӨАТ-ын хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгох юм.