Холимог тулааны "One" холбооны аварга, МУГТ Б.Энх-Оргилийг "Ховд аймгийн хүндэт иргэн” болгож, 20 сая төгрөгөөр урамшуулжээ

Холимог тулааны "One" холбооны аварга, МУГТ Б.Энх-Оргилийг "Ховд аймгийн хүндэт иргэн” болгож, 20 сая төгрөгөөр урамшуулжээ

Мэргэжлийн Холимог тулааны тамирчин, дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргил "Ховд аймгийн хүндэт иргэн” болжээ.

Өнөөдөр (2026.01.09) аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг даргын орлогч М.Баярт тэргүүтэй аймгийн удирдлагууд Холимог тулааны дэлхийн аварга, Монгол улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргил, Дасгалжуулагч Ж.Нарантунгалаг, чөлөөт бөхийн тамирчин, Дифлимпийн 25 дугаар олимпын мөнгөн медальт Д.Чинзориг, Дэлхийн шатрын холбооны дэд мастер, Азийн аваргын мөнгөн медалт С.Тэнүүнбуян, Шатрын спортын Азийн аваргын алт, мөнгөн медальт Г.Эрдэнэбат нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Аймгийн ИТХ-ын 2025 оны 4 дүгээр тогтоолоор тамирчин, дасгалжуулагчдад урамшуулал олгох “АВАРГУУД” хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд дэлхий, тив, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт гаргасан дараах тамирчдыг шагнаж урамшуулжээ. Тодруулбал, Мэргэжлийн Холимог тулааны тамирчин, дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргилийг Ховд аймгийн Хүндэт иргэн шагналаар шагнаж, 20 сая төгрөгөөр, Б.Энх-Оргилийн дасгалжуулагч Ж.Нарантунгалагт 5 сая төгрөг, Чөлөөт бөхийн тамирчин, Дифлимпийн 25 дугаар олимпын мөнгөн медальт Д.Чинзоригт 15 сая төгрөг, Дэлхийн шатрын холбооны дэд мастер, Азийн аваргын мөнгөн медальт С.Тэнүүнбуянд 5 сая төгрөг, Шатрын спортын Азийн аваргын алт, мөнгөн медальт Г.Эрдэнэбатад 5 сая төгрөгийн батламжийг гардуулан өгчээ.