"Хөтөлийн цемент шохой" ХХК-ийн захирлаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамын бие төлөөлөгчөөр ажиллаж байсан Л.Ганбаатарыг томилжээ.
Гэвч Л.Ганбаатар нь дээд боловсролгүй, тракторчин мэргэжилтэй гэдгийг Сэлэнгэ аймгийн АН-ын төлөөлөгч нар олон нийтэд мэдээлж байна. Улмаар Л.Ганбаатарын боловсролын байдлыг тодруулахаар Боловсролын ерөнхий газарт хандахад "Дипломгүй нь үнэн болно" гэдэг хариуг өгчээ. Тодруулбал, Хяналт хэрэгжүүлэх агентлагаас "Цемент шохой" ХХК-ийн Хяналтын менежер Б.Мөнхболдод ирүүлсэн албан бичигт "Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн 1/4469 дугаар албан бичигт "иргэн Лүүлүүгийн Ганбаатарын боловсролын тухай мэдээлэл дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэлгүй байна" гэсэн хариуг ирүүлсэн болно.
