МАН, АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлт болон Н.Учралыг намын даргаар бүртгэх эсэхийг өнөөдөр УДШ-ээр хэлэлцэнэ

МАН, АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлт болон Н.Учралыг намын даргаар бүртгэх эсэхийг өнөөдөр УДШ-ээр хэлэлцэнэ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард МАН-ын Их хурал хуралдаж, Н.Учралыг намын даргаар сонгосон. 

Тэгвэл Улс төрийн намын тухай хуулийн 15.5-д "Улсын дээд шүүх, гаргасан хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байна" гэж заасны дагуу өнөөдөр түүнийг намын даргаар бүртгэх эсэхийг Дээд шүүх хэлэлцэх аж. 

Тодруулбал, өнөөдөр Дээд шүүхийн хуралдаанаар ИХ намын Үндсэн дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдөл, Миний Монгол намын хөтөлбөр, дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдөл, Монгол Ардын Намын даргын өөрчлөлт, намын хөтөлбөр, Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдөл, Монгол үндэсний ардчилсан намын хөтөлбөр, дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдөл, Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрэм (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх тухай өргөдөл, Их эв намын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлүүдийг тус тус хэлэлцэхээр болжээ.