Дархан аварга Н.Батсуурийн урилгаар ирсэн олимпын аварга Машү Бейкер Увс аймагт сургалт зохион байгуулжээ

Дархан аварга Н.Батсуурийн урилгаар ирсэн олимпын аварга Машү Бейкер Увс аймагт сургалт зохион байгуулжээ

Монгол Улсын Гавьяат тамирчин, Дархан аварга Н.Батсуурийн урилгаар Риогийн олимпын аварга, Японы жүдоч Машү Бейкер Увс аймагт зочилжээ.

Тэрбээр Увс аймгийн Улаангом хотод долоо хоногийн турш жүдогийн сургалт зохион байгуулах аж. Сургалтад 10 гаруй сумын 100 орчим хүүхэд хамрагдаж байгаа талаар тус аймгийн Биеийн Тамир, Спортын Газар мэдээлжээ.