“Атар“ хэвийн боовны баярт зориулсан бөхийн барилдаан бямба гарагт болно

“Атар“ хэвийн боовны баярт зориулсан бөхийн барилдаан бямба гарагт болно

Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан "Талх Чихэр" ХК нь "Атар" хэвийн боовны баярт зориулж, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай.

Тэгвэл тус барилдаан энэ сарын 10-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах тов гарлаа. "Атар" хэвийн боовны баярт зориулсан тус бөхийн барилдааныг 2006 оноос зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил 22 дахь жилдээ болно. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхлэх аж.