Саудын Арабт үргэлжилж буй 48 дахь удаагийн “Дакар ралли”-гийн хоёрдугаар гараа өчигдөр Янбугаас Аль-Ула хот руу 504 км замд боллоо.
Нийт замын 400 км-т нь уралдааны цаг тооцжээ. Энэ өдрийн уралдаанд “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 4 цаг 45 минут 44 секундээр нийлбэр дүнгээр 33-аас 26 дугаар байр руу урагшилсан бол “Ралли-2” ангилалдаа 13 дугаарт жагсаж байна. Тэгвэл манай хоёр дахь тамирчин олон улсын хэмжээний мастер П.Мөрөн энэ удаад алдаа гаргалгүй, тогтвортой уралдан, өмнөх байрлалаа урагшлуулж чадлаа. Түүний хувьд 5 цаг 18 минут 10 секундийн амжилтаар 29 дүгээр байрт бариалав. Ингэснээр нийлбэр дүнгээр 45, “Ралли-2” ангилалдаа 32 дугаарт жагсаж эхэллээ.
Мотоциклийн ангиллыг хоёр гарааны дараа Австралийн Даниел Сандерс тэргүүлж байгаа бол Испанийн Эдгар Кэйнет, Америкийн тамирчин Рикки Брэйбек нар удаалж байна. Хоёр дахь өдрийн уралдааны автомашины ангилалд “Тоёота” багийнхан үнэмлэхүй амжилт үзүүлж, эхний таван байрыг эзэлжээ. Өнөөдөр “Дакар ралли”-гийн гурав дахь өдрийн нийт зам 666 км. Үүнээс уралдааны цаг тооцох нь 422 км аж. Үндсэн замын 58 хувь нь хайрга, 30 хувь нь элс, 12 хувь нь хадархаг гадаргуутай замаар уралдана.