Амны хаалт зүүгээгүй иргэнд нийтийн тээвэр үйлчлэхгүй

Амны хаалт зүүгээгүй иргэнд нийтийн тээвэр үйлчлэхгүй

Сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд коронавирусийн халдварын болзошгүй аюулаас сэргийлэх сонор сэрэмж суларч байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг чангатгах зорилгоор “Маскаа зүүцгээе” аяныг улс орон даяар дөрөвдүгээр сарын 12-ноос ирэх сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулж эхэллээ.

Үүнтэй холбогдуулан амны хаалт зүүгээгүй иргэнд нийтийн тээвэр үйлчлэхгүй байхыг үүрэг болгожээ.

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Авто тээврийн үндэсний төвөөс амны хаалтаа зүүж, хэвшүүлэх тал дээр хотын доторх автобусанд шугамын шалгалт хийж, зөрчлийг арилгуулан ажиллаж байна. Уг ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар нарт даалгажээ.