Ж.Батзанданг Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөс чөлөөлжээ

Ж.Батзанданг Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөс чөлөөлжээ

Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 06-ны өдөр /2025.02.06/ УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилсон. 

Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий Сайд, Лу.Гантөмөрийг Тэргүүн Шадар сайдаар ажиллаж байх үед уг томилгоог хийсэн. Тэгвэл 2025 оны төгсгөлд Ж.Батзанданг уг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч нь өндөр цалинтай, бүр өөрийн ажлын албатай томоохон албан тушаал байжээ.