“ЗӨВ АМЬДРАХ УХААН” ТББ: Бид тайван байна. Маргааш хэвлэлийн хурал хийнэ

“ЗӨВ АМЬДРАХ УХААН” ТББ: Бид тайван байна. Маргааш хэвлэлийн хурал хийнэ

Энэ сарын 11-ны өдөр “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг баривчилж, Хорих 461 дүгээр ангид саатуулсан.

Түүнийг иргэн Д.Х ийн гомдлоор бусдыг хүчиндэх гэмт хэрэгт сэжиглэн саатуулсан юм. Уг хэргийн талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийж, албан ёсны тайлбар өгсөн.

Тодруулбал, “Энэ сарын 9-ны өдөр иргэн Х нь Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн хэмээн гомдол гаргасан. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гомдол мэдээллийг бүртгэж аваад, цугларсан нотлох баримтыг үзээд хойшлуулшгүй ажиллагагаар баривчлах бүрэн эрхтэй. Тиймээс хууль ёсзүйн дагуу явагдсан. Хойшлуулшгүй баривчилгаа хийсэн тохиолдолд 48 цаг хорино. Энэ хооронд өөр нотлох баримт олдохоос хамааран баривчилгааг сунгаж магадгүй. Г.Загдаа холбоотой таван хэргийг шалгаж байна. Тодруулбал, шаардлага тавьсан албан хаагчийг эсэргүүцсэн, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, хүчингийн гэмт хэрэгт холбогдуулж шалгаж байна” гэсэн юм.

Бид “Зөв амьдрах ухаан” ТББ-ын үйл ажиллагаа одоо хэрхэн явагдаж буй талаар сурвалжлахаар очсон ч мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

-ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА-

Биднийг очиход тус байгууллагыг хариуцаж буй Н.Амараа нар хорих 461-р анги руу явсан байлаа. Тиймээс хариуцсан хүн нь байхгүй гэх шалтгаанаар биднийг дотогш оруулах боломжгүй байв. Тэнд байгаа иргэд болон хүүхдүүд аюулгүй тайван байна гэж ТББ-ын ажилтан хэллээ.

Г.Загдаагийн ар гэрийнхэн маргааш хэвлэлийн бага хурал хийхийн зэрэгцээ шүүхэд гомдол хүргүүлэхээр төлөвлөж байгаа гэдгээ бидэнд дуулгалаа.