Шатахууны үнэ буурч 1500 төгрөгт хүрлээ

Шатахууны үнэ буурч 1500 төгрөгт хүрлээ

Өнөөдрөөс шатахууны жижиглэнгийн үнэ литр тутамд 280-300 төгрөгөөр бууруулж, АИ-92 авто бензин литр нь 1500 төгрөг болсон байна.

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй “Петровис”, “Сод монгол”, “Шунхлай” зэрэг томоохон шатахуун импортлогчид  өнөөдрийн байдлаар АИ-92 бензинийг 280-300 төгрөг,  дизель түлшийг 150 төгрөгөөр бууруулсан бол АИ-95 бензиний үнэ 200 орчим төгрөгөөс буурч 2000-2050 төгрөг болсон байна. 

Харин Монголын шатахуун хэрэглэгчдийн  бензиний үнийг литр тутамд нь 20 хувиар буюу 500-650 төгрөгөөр буулгах боломжтой гэж үзэж мэдэгдээд байна. Учир нь дэлхийн зах зээл дээр 30 ам доллар болтлоо буураад байгаа юм.