Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан энэ сарын 17-18-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
МҮБХ-ны “Алтан цом” багийн барилдаанд баг тус бүр найман гишүүнтэй оролцож байгаа бөгөөд барилдаанд таван бөх гарч барилдаж байгаа. Алтан цомын барилдаанд Хамаг Монгол, Од групп,АПУ скайтел,Эв монгол, Хубилай, Хатант интернэшнл, MCS- Энержи, Хүлэгү багууд өрсөлдөж байна. Дөрөвдүгээр тойргийн барилдааны байдлаар АПУ Скайтел баг 64 оноогоор түрүүлж байна. Харин Од группын баг 58 оноогоор хоёрдугаар байрт, Хатан интернэшнл баг гуравдугаар байрт бичигдэж байна.