Өнгөрсөн сард 157 ихэр хүүхэд мэндэлжээ

Өнгөрсөн сард 157 ихэр хүүхэд мэндэлжээ

Улсын хэмжээнд 2020 оны эхний улирлын байдлаар 18.5 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеийнхээс 295-аар нэмэгдсэн байна гэж Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээллээ.

Нийт төрсөн хүүхдийн 3201 нь эрэгтэй, 3198 нь эмэгтэй, 157 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3413 грамм, дундаж өндөр 50.8 см байна.

Мөн нийт амаржсан эхчүүдийн 74 нь гэртээ төрсөн нь өмнөх оны мөн үеийнхтэй адил байна.