Монголын Үндэсний бөхийн холбооноос нэгдүгээр сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваарийг танилцууллаа.
Тодруулбал,
- 1-р сарын 10-ны бямба гарагийн 11:00 цагаас: "Талх чихэр"-ийн хэвийн боовны баяр аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан,
- 1-р сарын 11-ний ням гарагийн 13:00 цагаас: Дархан хотын 65 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
- 1-р сарын 13-ны мягмар гарагийн 13:00 цагаас: Шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан,
- 1-р сарын 17-ны бямба гарагийн 14:30 цагаас: Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /тавдугаар тойрог/,
- 1-р сарын 18-ны ням гарагийн 14:30 цагаас: Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /тавдугаар тойрог/,
- 1-р сарын 23-ны баасан гарагийн 11:00 цагаас: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
- 1-р сарын 24-ний бямба гарагийн 14:30 цагаас: Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /зургаадугаар тойргийн эхний хагас/,
- 1-р сарын 31-ний бямба гарагийн 13:00 цагаас: Ховд аймгийн Мөст сум үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ой, тус сумын харьяат, Монгол Улсын заан Цэдэвийн Мягмарсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан тус тус зохион байгуулагдана.