ВИДЕО: The MongolZ баг "cobrazera" буюу У.Анарбилэгийг эгнээндээ нэгтгэснээ албан ёсоор зарлалаа

ВИДЕО: The MongolZ баг "cobrazera" буюу У.Анарбилэгийг эгнээндээ нэгтгэснээ албан ёсоор зарлалаа

Цахим спортын "Counter Strike-2" тоглоомын "The MongolZ" баг шинэ оны босгон дээр тав дахь тоглогчийнхоо нэрийг албан ёсоор танилцууллаа. 

ВИДЕО: 

Тодруулбал, 2025 оны арванхоёрдугаар сарын 27-нд "controlez" буюу Б.Өнөдэлгэрийн гэрээний хугацаа дуусаж, багаас гарч байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл өчигдөр орой /2025.01.31/ багийнхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, өдгөө 20 настай "cobrazera" буюу У.Анарбилэгийг эгнээндээ нэгтгэснээ албан ёсоор зарлалаа.

У.Анарбилэг нь 2023 оноос хойш мэргэжлийн түвшинд өрсөлдөж байгаа бөгөөд "The Huns Esports" багийн бүрэлдэхүүнд 1 жил 10 сар тоглосон байна. Түүнчлэн дэлхийн аварга шалгаруулах "StarLadder Budapest Major-2025" тэмцээнд "The Huns Esports" багийн нэрийн дор оролцсон нь түүний олон улсын түвшинд үзүүлсэн хамгийн том амжилт аж. 




Өнөөдөр гахай өдөр

7 цагийн өмнө