Гэмт хэрэг өмнөх оныхоос 19 хувиар буурчээ

Гэмт хэрэг өмнөх оныхоос 19 хувиар буурчээ

Энэ оны эхний улиралд бүртгэгдсэн 8003 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 1902 (19.2%)-оор буурсан талаар Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.

Өнгөрсөн гуравдугаар сард цагдаагийн байгууллагад 2059 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 1314 (39.0%)-өөр буурсан үзүүлэлттэй байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2020 оны эхний улиралд 26 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 133 (83.6%)-аар буурсан байна.

Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас 3131 зөрчил бүртгэгдсний 2244 (71.7%) зөрчлийг шалган шийдвэрлэсэн байна. Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт зөрчил өмнөх оны мөн үеэс 1193 (61.6%)-аар, шийдвэрлэсэн зөрчил 1118 (99.3%)-аар тус тус өсчээ.