Нийслэлд автомашины хязгаарлалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан

Нийслэлд автомашины хязгаарлалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан

Нийслэл хотод автомашины хязгаарлалтыг тэгш сондгой дугаараар зорчуулах шийдвэрийг Улаанбаатар хотын дарга тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна.


Улсын онцгой комиссын Шуурхай штабаас автомашины дугаарын хязгаарлалтыг орон даяар хийх талаар мэдээлсэн. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, олноор нь зорчуулахгүй байхад анхаарал хандуулсан Шуурхай штабын саналыг нухацтай судалж байж шийдвэрлэнэ” гэдгийг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.