Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2026 онд ус, цахилгаан, дулаан зэрэг төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээний үнэ тариф, төлбөр хураамжийг нэмэхийг тариф тогтоодог сайд, бүх агентлагийн дарга, засаг дарга нарт хориглолоо.
Эрчим хүчний зохицуулах хороо дулааны үнийг 85 хувиар нэмэх шийдвэрийг 2024 онд гаргаж байсан. Гэвч тус шийдвэр инфляцыг улам өдөөнө гэж үзсэн тул бүх төрлийн үнийн нэмэгдлийг инфляцын 2025 онд түр царцаахаар шийдвэрлэсэн юм. Харин 2026 онд нэмэхээр төлөвлөж байгаагаа албаныхан мэдээлсэн ч Засгийн газрын шийдвэрээр цахимлгаан, дулааны төлбөр хураамжийг нэмэхийг хориглолоо.