Н.Алтанхуяг, П.Сайнзориг, Д.Цогтбаатар нарын есөн гишүүн “Эрүүгийн хуулийн 13.14 заалт нь Үндсэн хууль зөрчсөн” гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг дэмжсэнгүй

Н.Алтанхуяг, П.Сайнзориг, Д.Цогтбаатар нарын есөн гишүүн “Эрүүгийн хуулийн 13.14 заалт нь Үндсэн хууль зөрчсөн” гэж үзсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг дэмжсэнгүй

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.30/ хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14.1 буюу "Худал мэдээлэл тараах" заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй. Тодруулбал, дөрвөн саналын томъёоллоор санал хурахаад санал хураалтад оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжсэнгүй, унагалаа.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Э.Батшугар, Д.Ганбат, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, П.Сайнзориг, Д.Цогтбаатар, У.Отгонбаяр нарын есөн гишүүн Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзлаа. 

Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг ялладаг эл заалт нь Үндсэн хууль зөрчсөн. Мөн дан ганц сэтгүүлчдийн ч гэлтгүй иргэний үг хэлэх эрхийг зөрчсөн гэдгийг Үндсэн хуулийн цэц тогтоосон билээ. УИХ хүлээж авахгүй бол ҮХЦ Их суудлын хуралдаанаараа хэлэлцэх дараагийн үйл явц руу шилжиж, сунжирна. Хэрэв УИХ хүлээж авбал, Эрүүгийн хуулиас дээрх заалт хасагдах юм. Үргэлжлүүлэн Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. 

ВИДЕО: