Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатарын оронд Б.Хэрлэнг томилохыг ТББХ дэмжлээ

Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатарын оронд Б.Хэрлэнг томилохыг ТББХ дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. МАН-ын бүлгээс дэд хорооны шинэ даргаар УИХ-ын гишүүн Бадарчийн Хэрлэнг нэр дэвшүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжив. Түүний өмнө Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ажиллаж байсан билээ.