"The Mongolz" багт гэрээгээр тоглож байсан "Controlez" Б.Өнөдэлгэрийн гэрээ албан ёсоор дууссан байна. Тэрбээр MongolZ багт гурван тэмцээний турш "Senzu"-г орлож тоглосон юм.
Энэ талаар "The Mongolz" баг цахим хуудаснаа "Багийн нэг хэсэг байж олон гайхалтай дурсамжийг бидэнтэй хуваалцсан stand-in тоглогч Controlez-ийн гэрээ үүгээр дуусаж байна. Өөрийн үнэ цэн, чадвар туршлагаа ахин нэг нотлон бидэнтэй хамт зогссон Баасанжаргалын Өнөдэлгэртээ баярлалаа" гэжээ.