Даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдахгүй

Даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралдахгүй

Хуваарийн дагуу долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж тухайн долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэдэг.

Тэгвэл ирэх долоо хоногт намын бүлгүүд хуралдахгүй нь. Учир нь даваа гарагт /2025.12.29/ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр тохиож бүх нийтээр амрах юм. Тиймээс УИХ-ын даваа гарагийн үйл ажиллагааг цуцалж, мягмар гарагт байнгын хороо, чуулганы хуралдааныг хуралдуулахаар товложээ. 




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө