Үл хөдлөхөө зарахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох хуулийг боловсруулахаар боллоо

Үл хөдлөхөө зарахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох хуулийг боловсруулахаар боллоо

Өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцлээ. 

Улмаар байнгын хорооны саналаар Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөлд санал хураасан нь дэмжигдсэнгүй. Иймд УИХ-ын Дэгийн тухай хуулиар УИХ-ын даргын захирамжаар хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулж, П.Сайнзориг ахлахаар боллоо.