75 настай иргэн Туул голд осолджээ

75 настай иргэн Туул голд осолджээ

Энэ сарын 11-ний өдөр 75 настай иргэн Туул голд олдсон байдалтайгаар олджээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Баяндөхөм”-ийн 11 дүгээр гудамжинд 75 настай эрэгтэй иргэн Г дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 21:30 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын шуурхай бүлэг дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 09:08 цагт хүлээн авчээ. 

Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай Туул голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11:15 цагт цогцсыг уснаас гарган тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.