УИХ-ын өчигдрийн /2025.12.25/ хуралдаанаар “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг чуулганд оролцсон гишүүдийн 54,8 хувь нь дэмжсэн билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Төрийн өмчийн 101 компанийн 33-ийг нь татан буулгах, хувьчлахаар УИХ-аар хэлэлцүүлж байна. Ядуу ч гэсэн Монголын ард түмний өмч шүү дээ. Ард түмний өмчийг хувь хүнд өгөх гэж байгаа юм байна. Энэ буруу" хэмээн эсрэг байр суурь илэрхийлсэн байдаг.
Тэгвэл түүний энэ мэдэгдэлтэй холбоотойгооор АН-ын ҮБХ-ны гишүүн Ж.Отгонбаяр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг шүүмжиллээ. Тэрээр "Монгол Ардын намын андуудаа. Манай шулмыг үнэгүй аваач. Үзэл баримтлал нь Коммунист. Үнэт зүйл байхгүй. Төр өмчгүй байх ёстой гэдэг манай намын бодлогоос эсрэг зүйл яриад суух юм. С.Ганбаатарыг дээр нь нэмж өгье. "Шарк" Д.Энхтүвшин, Г.Лувсанжамц хоёрын аль нэгээр сольё" гэжээ.