Он гарсаар улсын хэмжээнд эхний гурван сарын байдлаар 772 удаагийн ахуйн гал түймэр гарч, 33 хүн нас барж, 4,2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 456 гэр, орон сууц шатсан байна. Мөн 372 толгой мал хорогджээ.
Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 395 хүний амь нас, аж ахуйн нэгж, байгууллагын 14,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 35,7 хувиар буурч, харин учирсан хохирлын хэмжээ 27,3 хувиар өсчээ. Түүнчлэн сүүлийн үед айл өрхүүд хашааныхаа өнжмөл өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулах тохиолдол их гарч байгаа тул Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг анхааруулж байна.