УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Төрийн өмчит компаниуд төсвийн мөнгийг зориулалтын бус ашиглаж буй асуудлаар өөрийн байр сууриа цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Тэрээр “ТӨК-иуд одооноос туршлага судлах нэрээр гадаадад зугаалахыг болиулах хэрэгтэй. Сингапурт 108 удаа очиж туршлага судалсан асуудал бий. Ирээд юу ч хийдэггүй, харин үргэлжлүүлэн зугаалсаар. Зориулалтын бус зарцуулалт бол гэмт хэрэг. Авлига үнэртсэн үйлдэл. Төрийн өмчийн зарим компаниуд үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй төсөл хөтөлбөр, арга хэмжээнд 95 тэрбум төгрөг зарцуулсан байна” гэжээ.