ВИДЕО: Цэргүүд нэгнээ зодсон байж болзошгүй бичлэг Батлан хамгаалах яам, Цагдааг "түргэн авахуулав"

ВИДЕО: Цэргүүд нэгнээ зодсон байж болзошгүй бичлэг Батлан хамгаалах яам, Цагдааг "түргэн авахуулав"

Олон нийтийн сүлжээнд "Дотоодын цэргийн 05-р анги" гэсэн тайлбартай эрэгтэй хүмүүс нэгнээ зодож буй бичлэг нийтлэгдээд байна. Тус дүрс бичлэгийг гадна талаас нь бичсэн байх бөгөөд цонхны цаана байгаа хоёр этгээд бусдыг зодож, унагааж байгаа нь харагдах ажээ. 

ВИДЕО: 

Тэгвэл энэхүү хэрэг явдалтай холбогдуулж, Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн цахим хуудастаа, "Цахим орчинд цацагдсан Дотоодын цэргийн алба хаагчидтай холбоотой бичлэгийг иргэний хувьд ч, төрийн сайдын хувьд ч харамсалтайгаар хүлээн авлаа. Хүний эрх, цэргийн дүрмийн бус харилцааг бид ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөх ёсгүй. Цэргийн дүрэмт хувцастай бол Батлан хамгаалах яам гэж ойлгодог иргэдийнхээ бухимдлыг ойлгож байна. Гэвч Дотоодын цэрэг нь ХЗДХЯ-ны харьяанд байдаг учир БХЯ шийдвэрлэх эрхзүйн үндэслэлгүй. Холбогдох албан тушаалтнаас тодруулахад тухайн хэргийг холбогдох газар нь шалгаж эхэлсэн гэх мэдээллийг өглөө. Бидний зорилго бол ямар ч салбарт “дүрмийн бус харилцаа”-г тэвчихгүй байх юм. Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд сахилга батын хяналтыг өндөржүүлэх ажлыг эрчимжүүлж, гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд анхаарч ажиллах болно" гэж мэдэгдсэн байна. 

Харин Цагдаагийн ерөнхий газраас, "Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг энэ оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 40 минутад нийтлэгдсэн. Дээрх дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхлээд байна. Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна. Хойшлуулшгүй ажиллагаа, шалгалтын үр дүнгийн талаар эргэн мэдээлэх болно" гэсэн мэдэгдлийг нийтэлжээ. 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө