Ардчилсан намын бүлгээс гарсан шийдвэрийн талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, Ш.Бямбасүрэн нар мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, “Өнгөрсөн өдрүүдэд Оюу толгойн сонсгол болж өндөрлөсөн. Энэ сонсголтой холбоотойгоор түр хорооны тайланг УИХ хэлэлцүүлэх ёстой. Энэ тайлангийн мэдээллийг түр хороонд АН-ыг төлөөлж Б.Жаргалан нарын гурван гишүүдийн төлөөлөл орсон бөгөөд бүлэг дээр мэдээлэл өгч байр сууриа илэрхийлсэн. Хоёрдугаарт, АН-ын бүлгээс тавьж байгаа шаардлагыг зөвхөн дэд сайд гэдэг агуулгаар харвал мөсөн уулын оройг харж байгаа хэрэг. АН өнгөрсөн хугацаанд байнга л төрөө цомхон болгоё, илүү хүртээмжтэй болгоё. Энэ хэвээр иргэд хувийн хэвшлүүдэд боломж гарч ирнэ гэдгийг хэлж байсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн дэд сайдуудын асуудал нь дарга нарын орон тоог нэмж байгаа асуудал мөн. АН-ын бүлгээс тодорхой байр суурийг илэрхийлсэн нь яамдуудын бүтцийг цомхон болгож, дэд сайд нарын томилгоог цуцлах шаардлагыг тавьсан. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Засгйин газрыг огцруулах шаардлагыг өргөн барих болно гэж хэлсэн. Сая бүлгийн хуралд танилцуулга хийсэн, санал асуулга хийгээгүй. Засгийн газрыг огцруулах асуудлыг би өөрийн бланк дээр өргөн барина. Манай намын гишүүд энэ асуудлыг талархалтай хүлээн авч, зарчмын байр суурийг илэрхийллээ. МАН хуулиндаа дэд сайдтай байхаар заасан бол хуулиа өөрчил, өөр эрх зүйн ямар бодлогын хүрээнд дэд сайдгүй ажиллах боломжтой байна үүнийг МАН өөрсдөө хийх ёстой. Энэ долоо хоногт дэд сайдын асуудлаа буцаан татахгүй бол Засгийг огцруулах асуудлыг өргөн барина. 32 гарын үсгээр өргөн барих бол магад өнөөдөр ч гүйцээж болно” гэв.
ШУУД ҮЗЭХ: