ВИДЕО: Барилдаж буй бөхчүүдийг өшиглөж, дургүйцлээ илэрхийлсэн О.Хангай аваргын үйлдэл шүүмжлэл дагууллаа

ВИДЕО: Барилдаж буй бөхчүүдийг өшиглөж, дургүйцлээ илэрхийлсэн О.Хангай аваргын үйлдэл шүүмжлэл дагууллаа

"Алтан цом"-ын барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, "Хамаг Монгол" баг хоёр дахь, "Од групп" баг гурав дахь ялалтаа авсан. Тус барилдааны үеэр Улсын аварга О.Хангайн гаргасан үйлдэл өдгөө олны дургүйцлийг төрүүлээд байна.

ВИДЕО: 

Тодруулбал, Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Төмөрцоож, Увс аймгийн Түргэн сумын харьяат аймгийн арслан Б.Цагаанбанди нар учраа тааран барилдах явцдаа үзэгчдийн суудалд хоол идээд, сууж байсан Улсын аварга О.Хангайд тулж очсон байна. Харин энэ үед О.Хангай аварга Увс аймгийн Түргэн сумын харьяат аймгийн арслан Б.Цагаанбандийг өшиглөн, уурлаж буй нь бичлэгт үлджээ. Харин О.Хангай аваргын энэхүү үйлдэл өдгөө цахим орчинд олны дургүйцлийг төрүүлээд байгаа юм.

Тэрбээр агадгүй нутгийн бөхөө ялагдаж байсан учир ийнхүү ёс зүйгүй үйлдэл гаргасан байж магадгүй юм. Тиймээс ч иргэд "Бусад спортын төрөлд үзэгчдийн суудалд хоол идсэн тамирчдад техникийн алдаа өгч, хөөдөг. Гэтэл монгол түмний үндэсний спорт болох бөхийн барилдааны үеэр ёс зүйгүй үйлдэл гаргалаа" хэмээн бухимдлаа илэрхийлж эхэлжээ.