"MCS" группийн “МСS Энержи” баг "Алсын жим" ХХК-ийн “Хамаг Монгол” багтай учраа тааран барилдсанаас “Хамаг Монгол баг 13:12-оор хоёр дахь ялалтаа авлаа.
“Хамаг Монгол” багийн дасгалжуулагчаар Улсын харцага Т.Баасанхүү, М-Си-Эс Энержи багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Т.Дүүрэнсаран нар ажиллав. Харин "Од" группийн “Од групп” баг "Нутгийн буян" группийн “Хубилай хаан” багтай учраа тааран барилдсанаас “Од групп” баг 17:8.-аар гурав дахь ялалтаа авлаа. “Од групп” багийн дасгалжуулагчаар Улсын заан Ц.Мягмарсүртэн, “Хубилай хаан” багийн дасгалжуулагчаар Улсын начин Т.Довчинсэмбээ нар ажиллав. Дараагийн барилдаан 2025.12.29-ний 13:00 цагаас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаанаар үргэлжилнэ.