Социал демократ Монголын оюутны холбооны ерөнхийлөгчөөр Н.Лхагвабаярыг сонгожээ

Социал демократ Монголын оюутны холбооны ерөнхийлөгчөөр Н.Лхагвабаярыг сонгожээ

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны IX Их хурал өчигдөр /2025.12.20/ Тусгаар тогтнолын ордонд болж, холбооны ерөнхийлөгчөө сонгосон байна. 

Тодруулбал, Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгчийг сонгох санал хураалтад, “Шинэ мянганы хөгжлийн стратеги” сэдэвт мөрийн хөтөлбөртэй оролцсон Н.Лхагвабаярыг нийт төлөөлөгчийн 85.4 хувь нь дэмжсэн байна. Ингэснээр Монгол Ардын намын дэргэдэх СДМОХ-ны ерөнхийлөгчөөр Н.Лхагвабаяр сонгогджээ.