УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Б.Уянга нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд эцэслэн батлах санал хураалт явуулахад нийт гишүүдийн олонх дэмжээгүй тул хуулийн төслийг хууль санаачлагчдад буцаалаа. Энэхүү хуулийн төсөлд цагаан сар, наадмын бүх нийтийн амралт нь бямба, ням гарагт тохиосон бол дараагийн ажлын өдөрт шилжүүлэн амрах тухай хуулийн төсөл байсан юм.