ХХААХҮ-ийн сайдаар "хөдөө төрж өссөн" гэж М.Бадамсүрэнг, "мал ахуйтай ойр байсан" гэж Манлай уяач Б.Нямжавыг дэд сайдаар томилов уу

ХХААХҮ-ийн сайдаар "хөдөө төрж өссөн" гэж М.Бадамсүрэнг, "мал ахуйтай ойр байсан" гэж Манлай уяач Б.Нямжавыг дэд сайдаар томилов уу

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Ж.Энхбаяр нь Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдож түүний оронд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн уг яамны сайдаар томилогдсон.

Тэрбээр томилогдохдоо “Намайг хөдөө төрж өссөн, амьдрал мэддэг учир Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилохоор дэмжсэн байх” гэж хэлсэн нь "хөдөө өссөн бол хөдөө аж ахуйн сайд болж болох уу" гэх шүүмжлэлийг дагуулаад байсан. Тэгвэл ХХААХҮ-ийн яамны дэд сайдаар Манлай уяач Д.Нямжавыг томилж байгаа нь "мал ахуйтай ойр байсан гэж манлай уяачыг дэд сайдаар томилж байгаа юм уу" хэмээн иргэд шүүмжилж байна.

Манлай уяач Б.Нямжавын хувьд өнгөрсөн сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлж байсан бөгөөд Я.Содбаатарын зөвлөхөөр ажиллаж байжээ.