Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй “Алтан цом”-ын төлөөх барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдаан энэ амралтын өдрүүдэд болно.
Маргааш “Хатант Интернэшнл” баг “Хүлэгү”-тэй эхний барилдааныг хийх бол “Эв Монгол” баг “АПУ Скайтел” багтай оноолт таарчээ. Харин ням гарагт “Ми Си Эс Энержи” баг “Хамаг Монгол”-той, “Од групп” баг “Хубилай хаан”-тай барилдана.