Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн засварын ажилд Баянгол дүүргийн төсвөөс 1.9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь олны шүүмжлэлийг дагуулаад байна.
Тодруулбал, МҮОНРТ нь тусдаа төсөвтэй, орлоготой байгууллага байхад барилгын засварын төсвийг иргэдийн төлсөн татвараас буюу Баянгол дүүргийн төсөвт барилгын засварын ажлыг суулгаж өгсөн нь шүүмжлэл дагуулаад байгаа юм. Энэхүү телевиз нь сар бүр айлуудаас 1200 төгрөгийн татаас авдаг бөгөөд билээ. Түүнчлэн Г.Гэрэл захиралтай МҮОНРТ нь шинэ жилийн цэнгүүн зохион байгуулахаар 85 сая төгрөгийн тендер байгаа юм.
