Баянзүрх дүүргийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар Ц.Одонтөгс сонгогдлоо

Баянзүрх дүүргийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар Ц.Одонтөгс сонгогдлоо

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдаан болж байна.

Хурлаар хэлэлцэх асуудлуудын дунд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Зөвлөлийн дүрэмд Зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байна гэж заасны дагуу төлөөлөгч З.Цэрэнмаа 2025 онд даргаар ажиллаад, хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг танилцууллаа. Мөн олонхын саналаар 2026 онд тус зөвлөлийн даргаар төлөөлөгч Ц.Одонтөгс ажиллахаар сонгогдлоо.