Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Бат-Эрдэнийг сэлгэн ажиллуулахаар томиллоо.
Тамгыг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б.Даваацэрэн гардуулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төлөөлөл тогтоолыг танилцуулав. Түүнийг үүрэгт ажилд нь томилоход Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам болон яамны газар, нэгжийн дарга нар оролцлоо. Сайд Ч.Ундрам Б.Бат-Эрдэнийн төрийн албанд ажилласан туршлага, мэргэжлийн ур чадвар, төрийн албаны мерит зарчмаар шатлан дэвшсэн байдлыг онцлон тэмдэглэж, Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд амжилт хүсэв.