Ардчилсан нам 16 дэд сайдыг томилох шийдвэрээ цуцалж, Засгийн газрын данхар бүтцийг цомхотгох шаардлагаа Засгийн газарт хүргүүллээ.
Үүний дараа АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, “АН-ын бүлэг өчигдөр үдээш хойш хуралдаад шийдвэр гаргасан. Энэ шаардлагыг манай бүлгийн гишүүд Ерөнхий сайдад өглөө. Сүүлийн үед чуулган, Засгийн газрын хуралдаанаар албан тушаалын холио, солио, томилгоо л явж байгаа. Томилгоо явах явахдаа зардал нэмсэн томилгооны асуудлууд яригдаж байна. Гэхдээ манай бүлэг зөвхөн дэд сайдын асуудлыг ярьж байгаа юм биш. Эдийн засгийн нөхцөл байдал, аж ахуйн нэгжийн дампуурал өнөөгийн нөхцөл байдлыг харуулж байгаа байх. АН-ын бүлгийн шаардлага бол зөвхөн дэд сайд биш төрөө цомхон болгох, төсвөө танах, энэ талаар бодлогын баримт бичгээ яаралтай оруулж ирэх хэрэгтэй гэсэн санаа. Ерөнхий сайд эхний байдлаар Засгийн газрын тухай хуулинд дэд сайдтай байна гэж заасан гэх зүйлийг ярьж байна лээ. Үүнийг УИХ хурал өөрчлөх боломжтой. Энэ талаар хуулийн төсөл өргөн барих боломжтой, хамтран ажиллая гэсэн саналыг хэлж байна. Хуулиар байна уу, юугаар байна хамаагүй 20 яам, 40 сайд, дэд сайдуудыг болих ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: