Ардчилсан намын бүлэг өчигдөр /2025.12.17/ ээлжит бусаар хуралдаж, 16 дэд сайдыг томилох шийдвэрээ цуцалж, Засгийн газрын данхар бүтцийг цомхотгох саналыг боловсруулж хаврын чуулганд оруулж ирэхийг шаардсан. Улмаар энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Ардчилсан нам энэхүү шаардлагаа яг одоо Засгийн газарт хүргүүлэх гэж байна.