Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг: Бурхныг хаанаас ч олж уулзахад бэлэн байна

Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг: Бурхныг хаанаас ч олж уулзахад бэлэн байна

Төр нийгмийн нэр зүтгэлтэн Г.Батхүү агсан 2019 оны тавдугаар сарын 17 ны өдөр төрийн ордонд болсон ажлын хэсгийн хуралд оролцож яваад, зуурдаар таалал төгссөн. Энэхүү хэргийг АН-аас гадны нөлөөтэй байж болзошгүй гэж мэдэгдээд буй. Харин энэ хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй, хуулийн байгууллага шалгаж. 

Тэгвэл түүний ууган хүү Б.Ганхөлөг аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ буй юм. Тэрээр NTV нэвтрүүлгийн “Болзоо” нэвтрүүлэгт уригдаж оролцсон байна. Б.Ганхөлөг энэ үеэр “Бурхан байдаг. Гэхдээ насан өөд болсон хүнийг амьдруулж чадахгүй. Хэрвээ амьдруулж чаддаг бол бурхныг хаанаас ч олж уулзахад бид бэлэн байна… Би шударга ёс байдаг гэдэгт итгэдэг байсан. Одоо эргэлзэж байна” гэжээ. Тус нэвтрүүлэг өнөөдөр /2020.04.11/ 18:00 цагт NTV-ээр үзэгчдийн хүртээл болох ажээ.