Их мастер О.Наранзул ой тогтоолын дэлхийн аварга болж, 10 сая төгрөгийн эзэн болжээ

Их мастер О.Наранзул ой тогтоолын дэлхийн аварга болж, 10 сая төгрөгийн эзэн болжээ

Ой тогтоолтын спортын дэлхийн холбооноос зохион байгуулсан 34 дэх удаагийн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд дэлхийн 15 улсын 169 шилдэг тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтоороо өрсөлдсөн юм.

Тус тэмцээнд Монгол Улсын тамирчин, Олон улсын Их Мастер О.Наранзул 8,225 оноо цуглуулан Өсвөрийн дэлхийн аваргын цомыг хүртээд зогсохгүй, нийлбэр дүнгээр насанд хүрэгчдийг ялж, 2025 оны дэлхийн аварга болж, 10 сая төгрөгийн эзэн болсон байна.