Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чикаго хотод амьдарч буй монголчуудтай уулзана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чикаго хотод амьдарч буй монголчуудтай уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцохоор мордоно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэрээ АНУ-ын Чикаго хотод ажлын айлчлал хийх бөгөөд АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол иргэдтэй 2026 оны 9-р сарын 24-ний өдөр уулзахаар төлөвлөжээ. Уулзалт тус орон нутгийн цагаар 9 дүгээр сарын 24-ний Пүрэв гарагийн 18:00- 20:00 цагт Чикаго хотын "Hyatt Regency Schaumburg" зочид буудал, "Mahogany" их танхимд болно. Уулзалтад оролцогчдыг аюулгүй байдлын үзлэгээр оруулж танхимд нэвтрүүлэх тул эхлэхээс нэг цагийн өмнө хүрэлцэн ирэхийг Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газраас иргэдэд анхаарууллаа. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө