Нийслэлд он гарсаар ой хээрийн түймрийн дөрвөн удаагийн дуудлага бүртгэгджээ

Нийслэлд он гарсаар ой хээрийн түймрийн дөрвөн удаагийн дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд он гарсаар ой, хээрийн түймрийн дөрвөн удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайлбал, энэ сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Төрхурахын ам, “Их Халзангийн-Энгэр” гэх газарт гал түймэр гарсан тухай дуудлага 13:15 цагт иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63, 35 дугаар анги, Нийслэлийн аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид болон Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны албан хаагчид ажиллаж, нийт 66 алба хаагч гал түймрийг унтраасан байна. Ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж буй хуурайшилттай энэ үед иргэдийг галын аюулгүй байдлаа хангаж, байгаль орчноо хамгаалахыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Иргэд:

  • Ой, хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах;

  • Халуун үнс, нурмыг зориулалтын таглаа бүхий нүх, саванд хийх;

  • Гэр, сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;

  • Хог, өвсийг ил задгай шатаахгүй байх;

  • Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул зэргийг асаагаад хараа хяналтгүй орхихгүй байх;

  • Түймрийн аюултай улиралд хог хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа галын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна. Иргэн бүр хариуцлагатай байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэн байгаль дэлхийгээ хамгаалахыг уриалж байна.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө