"Physical Asia" нэвтрүүлгийн оролцогч БНСУ-ын тамирчин Amotti, багийн ахлагч Kim Dong Hyun нар Монголд ирлээ.
Тэднийг Улсын арслан Б.Орхонбаяр угтан авчээ. Түүнчлэн "Netflix"-ийн продакшн баг Монголд ирээд байна.“Physical Asia” нэвтрүүлгийн Солонгос багийн гишүүд болох Kim Donghyun, Amotti нар Монголд ирж, Монгол багийн гишүүдтэйгээ дахин уулзаж байгаагаар “Netflix”-ийнхэн шинэ нэвтрүүлэг хийнэ. Тэд МУГЖ, Циркчин Э.Лхагва-Очирын гэрт зочлохоос гадна морь унаж, нум сум харвана. Нэвтрүүлэг нийт 4 ангитай байх бөгөөд эхний 1, 2-р анги нь арванхоёрдугаар сарын 24-нд, 3, 4-р анги нь арванхоёрдугаар сарын 31-нд Netflix дээр цацагдана.