Бразилын нэгэн нисэх буудалд LATAM Airlines компанийн Airbus A320 агаарын хөлөг нислэгт бэлтгэж байх үед нь гэнэтийн гал түймэр гарчээ. Тодруулбал, онгоц хөөрөхийн өмнө бүхээг дотор нь утаа хуримтлагдаж, улмаар далавчны доороос гал асч эхэлсэн байна.
ВИДЕО:
ВИДЕО: Бразилаас хөөрөх гэж байсан онгоцны бүхээгт утаа хуримтлагдаж, гал гарчээ
— iSee.mn (@iSee_MN) December 6, 2025
УНШИХ: pic.twitter.com/KIRkJStLgz
Иймд онгоцонд байсан 180 зорчигчийг нисэх багийнхан болон нисэх буудлын аюулгүй байдлын ажилтнууд даруйхан нүүлгэн шилжүүлжээ. Ажиллагаа түргэн шуурхай явагдсаны ачаар бүх зорчигчдыг аюулгүй газар хүргэсэн бөгөөд бэртэж гэмтсэн хүн гараагүй байна. Харин галын шалтгааныг одоогоор тодруулаагүй байгаа бөгөөд холбогдох байгууллагууд ослын нөхцөл байдал, техникийн гэмтлийн боломжит байдлыг шалгаж эхэлжээ. LATAM компани ослын талаар мэдэгдэл гарган, зорчигчдын аюулгүй байдлыг нэгдүгээрт тавин ажилласан нисэхийн баг болон аврагчдад талархал илэрхийлсэн байна.